Их Британийн хааны гэр бүлийн Сандрингем эдлэн дэх Уэльсийн хунтайж болон гүнжийн орон сууцанд хулгай хийгдсэн тухай мэдээллийн дараа цагдаа нар хоёр эрэгтэйг саатуулсан талаар мягмар гарагт мэдээллээ.

Норфолкийн цагдаагийн газрын мэдээлснээр даваа гарагийн үдэш Английн зүүн бүсэд орших тус эдлэнгийн нэгэн хаягт “сэжигтэй үйл ажиллагаа” гарсан гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн албаны нохой, дрон болон нисдэг тэрэг ашиглан эрэн хайх ажиллагаа явуулсны эцэст хулгай хийсэн болон зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх сэжгээр хоёр эрэгтэйг баривчилсан байна.

Хэрэг гарах үед тухайн байшинд хүн байгаагүй болохыг цагдаагийн байгууллагаас онцолжээ.