Хэвлэл мэдээллийн салбарын томоохон төлөөлөгчид болох The New York Times, Ziff Davis болон бусад 15 байгууллага хиймэл оюун ухаан хөгжүүлэгч OpenAI компанийг эсэргүүцэн шинэ өргөдөл гаргалаа.

Тус байгууллагуудын зүгээс OpenAI компани нь зохиогчийн эрхийн маргааны хүрээнд өөрийн хиймэл оюун ухааны загваруудаа хэрхэн сургадаг тухай нарийвчилсан мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзаж, "саад учруулах" замыг сонгосон гэж үзэж байна.

Хэвлэлүүдийн гаргасан гомдолд дурдсанаар, OpenAI нь өөрийн технологийн цаад үйл ажиллагааг ил тод болгохгүй байгаа нь шүүхийн үйл явцад хүндрэл учруулж байгаа аж. Одоогоор энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд талууд хиймэл оюун ухааныг сургахад ашигласан өгөгдлийн эх сурвалж болон зохиогчийн эрхийн асуудал дээр зөрчилдөөнтэй байр суурьтай байна.