Amazon платформ дээр 11-р сарын 27-нд болох Black Friday өдрөөс урьтаж томоохон хямдралууд зарлагдаж эхэллээ. Энэ хүрээнд хэдхэн сарын өмнө худалдаанд гарсан TCL 85-Inch F8D Series 4K Smart TV загвар 15 хувиар хямдарчээ.

Уг 85 инчийн ухаалаг зурагтын үндсэн үнэ нь 999.99 ам.доллар байсан бол 11-р сарын 22-ны байдлаар 150 ам.доллароор хямдарч, 849.99 ам.доллар болсон байна. Энэ нь Amazon дээр уг зурагтын хувьд бүртгэгдсэн хамгийн хямд үнэ болж байгаа юм. Black Friday-ийн хямдралд үүнээс том хэмжээтэй зурагт гэвэл зөвхөн 100 инчийн загварууд л багтаж буй ажээ.

Техникийн онцлог болон давуу талууд

Дундаж үнийн ангилалд багтах уг зурагт нь өнгөний ялгарал болон нарийвчлалыг өндөр түвшинд харуулах Quantum Dot технологи бүхий QLED дэлгэцтэй. Мөн тод дүрслэлийг дэмжих HDR болон Dolby Vision системүүдээр тоноглогдсон байна.

Үүнээс гадна тоглоом сонирхогчдод зориулсан 144Hz refresh rate болон тусгай тоглоомын горимтой (game accelerator) бөгөөд дуу хоолойгоор удирдах боломжтой Alexa систем суурилуулагджээ.