Ихэнх вэб хостинг үйлчилгээ үзүүлэгч компаниуд төлбөрөө ажиллуулж буй сайтын тооноос хамааран тогтоодог тул төсөл шинээр эхлүүлэх бүрд өндөр үнэтэй багц руу шилжих шаардлага үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор Hostdeal платформ хязгааргүй тооны вэбсайт байршуулах боломжтой "Unlimited Plan" насан туршийн эрхээ хямдруулсан үнээр санал болгож эхэлжээ.
Энгийн үед 1,800 ам.долларын үнэтэй байдаг тус багцыг DEAL20 сурталчилгааны кодыг ашиглан нэг удаагийн 119.99 ам.доллароор авах боломжтой байна. Энэхүү урамшуулал нь 11-р сарын 15-ныг дуустал үргэлжлэх аж.
Хязгааргүй багтаамж ба нэмэлт боломжууд
Энэхүү багцад хязгааргүй вэбсайт байршуулахаас гадна хязгааргүй NVMe SSD багтаамж болон дата урсгал (bandwidth) багтсан байна. Мөн сунгалт хийх төлбөргүй 54 домэйн нэрийг насан туршдаа үнэ төлбөргүй ашиглах эрх дагалдах юм. Эдгээр домэйнууд нь .com биш бөгөөд .co.business, .co.technology, .co.events зэрэг тусгайлсан өргөтгөлтэй тул жижиг, дагалдах төслүүдэд илүү тохиромжтой гэж үзэж байна.
Сайтын удирдлагыг StartCP хяналтын самбараар хийх бөгөөд домэйн, и-мэйл хаяг, мэдээллийн санг нэг дороос хянах боломжтой. Түүнчлэн нэг товшилтоор суулгагчийн тусламжтайгаар WordPress болон 400 гаруй төрлийн вэб аппликейшнийг суулгаж болно. Хөгжүүлэгчдэд зориулсан MySQL мэдээллийн сан, FTP хандалт, Git интеграцчлал, cron jobs болон PHP хувилбарыг сонгох боломжуудтайгаас гадна сайт тус бүрд 5 хүртэлх и-мэйл хаяг нээх эрх олгогдох аж.
Аюулгүй байдал ба серверийн сонголт
Байршуулсан сайт бүр үнэгүй SSL сертификат болон өдөр тутмын гадны нөөцлөлт (off-site backup)-ийг автоматаар авна. Үүнээс гадна DDoS хамгаалалт, хортой код илрүүлэгч, вэб аппликейшний галт хана (WAF), brute-force халдлагаас хамгаалах систем болон хоёр шатлалт баталгаажуулалт (2FA) багтжээ.
Хэрэглэгчид серверээ АНУ, Их Британи эсвэл Сингапурт байрлуулахаар сонгох боломжтой бөгөөд серверүүд нь HTTP/2, IPv6, CDN болон edge caching дэмждэг NVMe SSD технологи дээр ажилладаг. Системийг Windows, macOS, Linux үйлдлийн системтэй суурин болон гар утасны орчин үеийн бүх хөтчөөс удирдах боломжтой юм. Hostdeal нь цөөн сайтын эрхтэй Standard болон Triple багцуудыг зардаг ч зөвхөн Unlimited багц нь сайтын тоонд хязгаар тавьдаггүй байна.