Өндөр үнэтэй чихэвчинд 350 ам.доллар зарцуулахыг хүсдэггүй хэрэглэгчдэд зориулсан таатай мэдээ гарчээ. Mashable технологийн сэтгүүлийн шилдэг төсвийн чихэвчээр нэрлэгдсэн JLab JBuds Lux ANC (Royal Caviar өнгө бүхий JLuxe цуврал) загвар Amazon дээр 69.99 ам.доллар болж хямдарсан байна. Энэ нь анхны 99.99 ам.долларын үнээс 30 хувь буюу 30 ам.доллароор буурсан үзүүлэлт юм.

Mashable-ийн баг 100 ам.доллароос доош үнэтэй чихэвчүүдийн дундаас уг загварыг хамгийн сайн үнэ цэнтэйгээр онцолсон бөгөөд 2026 оны шилдэг чихэвчүүдийн жагсаалтдаа төсөвт ээлтэй шилдэг чихэвчээр тодруулжээ.

Дуугаралт болон дуу чимээ тусгаарлалт

Үйлдвэрээс ирсэн тохиргоо нь басс өндөртэй байдаг ч тусгай аппликейшнээр дамжуулан эквалайзерыг нь тохируулснаар дууны дуугаралт цэвэр, нарийвчлалтай болдог байна. Мөн түүний идэвхтэй дуу чимээ тусгаарлах (ANC) функц нь 400 ам.долларын өндөр зэрэглэлийн загварууд шиг тас харанхуй мэт нам гүм орчныг үүсгэхгүй ч оффисын яриа, агааржуулагчийн чимээ болон метроны дууг сайн дардаг. Түүнчлэн дуу чимээ тусгаарлалтын түвшинг аппликейшнээр нь дамжуулан тохируулах боломжтойг Mashable онцолжээ.

Батарейн ажиллах хугацаа

Тус чихэвч нь цэнэгээ маш удаан барьдаг давуу талтай. Нэг удаагийн бүтэн цэнэгээр 70 цаг, харин ANC горимыг идэвхжүүлсэн үед 40-өөс дээш цаг тасралтгүй ажиллах чадвартай ажээ.