Хятад-Европын олон улсын бизнесийн сургуулийн эдийн засгийн профессор Лань Сяохуань Хятадын эдийн засгийн бодит байдал болон хэрэглээг нэмэгдүүлэхэд шаардлагатай тэнцвэрийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Түүний бичсэн *“How China Works: An Introduction to China’s State-led Economic Development”* хэмээх ном нь Хятадад сая сая хувь борлогдож, дэлхийн олон хэлнээ орчуулагдсан бүтээл юм.
Эдийн засагч Лань Сяохуань энэхүү ярилцлагадаа Хятад улсын түүхэн дээд хэмжээнд хүрсэн гадаад худалдааны ашгийн цаад бодит байдлын талаар хөндсөн байна. Мөн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх шаардлага болон нийтийн мэдээллийн дэд бүтэц нь АНУ-тай хийж буй хиймэл оюун ухааны өрсөлдөөнд хэрхэн нөлөөлж буй тухай ярьжээ.