Хувийн санхүүгээ хамгаалах, гэнэтийн эрсдэлийг даван туулахад яаралтай тусламжийн хуримтлал чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү хуримтлал нь угаалгын машин эвдрэх, автомашины засвар хийх болон түр хугацаанд орлогогүй болох зэрэг жижиг хэмжээний асуудлуудаас санхүүг хамгаалах боломжтой байдаг.
Гэсэн хэдий ч ноцтой, хүнд бэртэл авсан тохиолдолд санхүүгийн нөхцөл байдал төсөөлснөөс ч илүү хүндэрч болзошгүйг санхүүгийн зөвлөгөөний Money Under 30 цахим хуудас мэдээлжээ.
Осол гэмтэлд өртсөний дараа орлого олох чадвар буурахын зэрэгцээ томоохон хэмжээний хэд хэдэн зардал зэрэг үүсдэг байна. Ийм нөхцөлд урьдчилан бэлдсэн яаралтай үеийн хуримтлал нь бүх зардлыг нөхөхөд хүрэлцэхгүй байж болзошгүй юм.