Хэрэв та жингээ хасаж, булчингийн массаа нэмэхийг хүсэж байгаа ч хүсэл зориг тань хүрэхгүй байгаа бол тусгай сорилтод нэгдэх нь үр дүнтэй байж болох талаар Financial Samurai мэдээлжээ.

Тухайлбал, "dad bod" (аавын бие галбир) эсвэл "mom bod" төрлийн сорилтод оролцох нь зорилгодоо хүрэх асар их нийгмийн шахалтыг үүсгэдэг байна.

Үүнээс гадна тодорхой хугацаанд зорилтдоо хүрч чадаагүй тохиолдолд санхүүгийн торгууль төлөх нөхцөл тавих нь бие бялдраа хөгжүүлэхэд бүр ч илүү хүчтэй сэдэл болдог гэж үзжээ.