Эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд хүүгийн түвшин ямар чухал үүрэгтэй болохыг зохиолч Эдвард Чанселор өөрийн "The Price of Time" бүтээлдээ онцлон тайлбарласан байна.
Хүүгийн түвшин нь бид өнөөдрийн мөнгө болон ирээдүйн мөнгийг хэрхэн үнэлэхэд голлох нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм. Түүнчлэн энэ нь бизнес эрхлэгчид болон өрх гэрүүдийн хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах, зээл авах болон эрсдэл хүлээх талаарх хандлага, шийдвэрийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дурджээ.