Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ ирээдүйд шигшээ багийн өмсгөл өмсөнө хэмээн мөрөөдөж, спортын дугуйлангуудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг талаар Financial Samurai санхүүгийн вэбсайтад онцолжээ.
Судалгаанаас үзэхэд, хөл бөмбөгийн аялан тоглолтын лигт хамрагддаг хүүхдийн эцэг эхчүүд жилд 3,500-аас 7,000 ам.доллар зарцуулдаг байна. Харин элит клубуудын хувьд тэмцээний зардал, зочид буудал, хувийн бэлтгэл сургуулилт нэмэгдсэнээр энэ дүн жилд 8,000-аас 15,000 ам.долларт хүрдэг ажээ.
Financial Samurai бол хувийн санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгдөг алдартай вэбсайт юм. Тус сайтын шинжээч хүүхдийн спортын дугуйланд зарцуулж буй энэхүү өндөр зардлыг эцэг эхчүүд хэзээ зогсоох нь хамгийн оновчтой цаг болох талаар асуудлыг хөндөн тавьсан байна.