Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг зөв, тайван байдлаар зохион байгуулахыг зорьж буй эцэг эхчүүдэд зориулан Pok Pok хэмээх боловсролын аппликейшны насан туршийн эрхийг 59.99 ам.доллароор (үндсэн үнэ нь 250 ам.доллар) санал болгож байна.

Шагналт уг аппликейшн нь 2-8 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд Монтессори сургалтын арга барилд тулгуурлан бүтээгдсэн тул хүүхдүүд бие даан ашиглах боломжтой юм. Аппликейшнд ямар нэгэн дүрэм журам, үе шат, хожих эсвэл ялагдах ойлголт байхгүй бөгөөд хүүхдүүд зүгээр л тоглоом дээр дарж дүрс, тоо, үлэг гүрвэл, сансар огторгуй зэрэг төрлүүдийг судалж тоглох нөхцөлийг бүрдүүлжээ.

Бага насны хүүхдийн мэргэжилтнүүдтэй хамтран хөгжүүлсэн энэхүү апп нь хүүхдийг донтуулахгүй, тайван байлгах загвартайгаараа онцлог юм. Бүх хөдөлгөөнт дүрсийг гараар зурсан бөгөөд дууны эффектийг нь ч тусгайлан бодолцож хийсэн байна.

Мөн Pok Pok нь COPPA болон GDPR шаардлагыг хангасан, зар сурталчилгаагүй тул хүүхдүүд худалдан авалт хийхэд хууртагдахгүй гэдгийг эх сурвалж онцолжээ. Насан туршийн уг багцад тогтмол шинэчлэлтүүд багтсан төдийгүй худалдан авалт бүрд онцгой гэнэтийн бэлэг дагалдах аж. Энэхүү хямдрал нь StackSocial дээр гарсан бөгөөд үнэ өөрчлөгдөх боломжтой байна.