Францын хөгжүүлэгч Double Jack компанийн бүтээсэн Maestro хэмээх хэмнэлт тоглоом удахгүй Nintendo Switch болон Switch 2 төхөөрөмжүүдэд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. 2024 онд анх VR буюу виртуал бодит байдлын төхөөрөмжүүдэд зориулан гарсан энэхүү тоглоом нь тоглогчдыг гараа хөдөлгөн виртуал оркестрыг удирдах боломжийг олгодог онцлогтой.
Энэхүү шинэ хувилбар нь уг тоглоомыг VR бус төхөөрөмж дээр ашиглах боломжтой болж буй анхны тохиолдол юм. Тоглогчид Nintendo Switch-ийн гар удирдлага болох Joy-Con-ийг ашиглан дэлгэц дээрх хөгжимчдийг удирдах аж. Тоглоом нь 9-р сарын 17-нд худалдаанд гарахаар товлогджээ.
Тоглоомын шинэ хувилбарт Attack on Titan аниме-ийн "Ashes on the Fire" дуу нэмэгдэж байгаа юм. Үүнээс гадна, анхны хувилбарт багтсан Вагнерийн "Ride of the Valkyries", Чайковскийн "Swan Lake", Бетховений "Symphony No. 5" зэрэг 15 дуу багтах төлөвтэй байна. Мөн өмнө нь нэмэлт контент (DLC) хэлбэрээр гарсан Harry Potter цувралын "Hedwig's Theme" болон Game of Thrones-ийн гол аялгуу зэрэг орчин үеийн бүтээлүүд ч Switch хувилбарт багтах бололтой.