2026 оны зуны улирал шувтарч, намрын өдрүүд хаяанд ирсэн энэ үед худалдан авагчид Хөдөлмөрийн баярын (Labor Day) амралтын өдрүүдээр онлайн худалдан авалтаас мөнгөө хэмнэх боломж бүрдэж байна. Удахгүй болох Halloween, 11 дүгээр сарын Хар баасан гараг болон Зул сарын баярын өмнө хэрэглэгчид ийнхүү санхүүгээ төлөвлөх боломжтой болжээ.

Эдийн засгийн түгшүүр үргэлжилж, инфляцын асуудал тулгарч, төсөв хумигдаж байгаа энэ үед худалдан авагчид хямдралтай бараа, үнийн таатай нөхцөлийг хайж байгааг жижиглэн худалдааны шинжээчид онцолж байна. Үүнтэй зэрэгцэн интернет дэх худалдааны сайтууд хувцас загвар, гутал, техник технологи, гал тогоо болон унтлагын өрөөний хэрэгслүүдэд томоохон хямдрал зарлажээ. ShopBillboard цахим худалдааны шилдэг саналуудыг тоймлон хүргэсэн байна.

Хувцас загвар, брэндийн хямдралууд

Энгийн хувцасны Abercrombie & Fitch брэнд эрэгтэй, эмэгтэй хувцсандаа 40 хүртэлх хувийн хямдрал зарласан бөгөөд үлдэгдэл барааны хэсэгт нэмэлт 20 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Мөн 99 ам.доллароос дээш үнийн дүнтэй захиалгад хүргэлт үнэгүй аж. Харин гар цүнхний Coach Outlet дэлгүүр сонгогдсон загваруудаа 70 хүртэл хувиар хямдруулж, нэмэлт 20 хувийн хөнгөлөлт санал болгожээ. Түүнчлэн Everlane брэнд зуны загварууддаа 70 хүртэлх хувь, нэмэлт 20 хувийн хямдрал зарласан бол Gap брэнд үлдэгдэл бүтээгдэхүүндээ 60 хүртэл хувийн хямдрал, зарим сонгогдсон бүтээгдэхүүнд нэмэлт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, барааны үнэ 9 ам.доллароос эхэлж байна.

Технологи, спорт болон гэр ахуйн бараа

Цахим худалдааны аварга Amazon зургаадугаар сард Prime Day зохион байгуулсан ч энэ баяраар 45 хүртэлх хувийн шинэ хямдрал зарлалаа. Үүнд Beats by Dre чихэвч 45 хувь, тоос сорогч 40 хүртэл хувь, сонгогдсон матрасууд 38 хүртэл хувиар хямдарчээ. Технологийн чиглэлээр Best Buy 45 хүртэлх хувийн хямдрал үзүүлж буйгаас гадна Samsung, LG, Frigidaire, Bosch зэрэг брэндийн гэр ахуйн цахилгаан барааг хямдруулсан байна.

Спортын чиглэлээр Dick's Sporting Goods жил бүрийн пүүзний хямдралаараа Adidas, Nike, On Running зэрэг брэндийн сонгогдсон загваруудад 30 хүртэл хувь, үлдэгдэл бараанд 60 хүртэл хувийн хямдрал зарлажээ. Харин Fanatics дэлгүүр есдүгээр сарын 9-нд эхлэх NFL-ийн 2026 оны улирлыг угтан өмсгөл болон хэрэгслүүдээ 50 хүртэл хувиар хямдруулж байна.