Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлыг судалдаг MarketWatch агентлагийн мэдээлснээр, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг уртасгах боломжтой нэгэн шинэ үзүүлэлт анхаарал татаж эхэлжээ.

Сүүлийн үед хувьцааны зах зээлийн ажиглагчид болон тодорхой хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс зах зээлээс яаран гарч эхэлсэн байна. Энэхүү үйл явц нь ердийн хөрөнгө оруулагчдын хувьд болгоомжлол төрүүлэхүйц мэт боловч, зах зээлийн эсрэг чиглэлийн буюу “contrarian” стратеги баримталдаг хөрөнгө оруулагчдын хувьд харин ч эерэг дохио гэж үнэлэгдэж байна.

Эсрэг чиглэлийн стратеги нь олонхийн хөдөлгөөний эсрэг байр суурь баримталж, зах зээл дээрх сэтгэл зүйн өөрчлөлтийг ашиглан ашиг олохыг зорьдог арга юм. Тодруулбал, хөрөнгө оруулагчид олноороо зах зээлийг орхин гарах үед энэ нь зах зээлийн өсөлт үргэлжлэх боломжтойг илтгэх хүчин зүйл болдог байна.

Одоогоор зах зээл дээрх оролцогчдын энэхүү шилжилт хөдөлгөөн нь биржийн цаашдын төлөв байдалд хэрхэн нөлөөлөх, мөн энэ хандлага хэр удаан үргэлжлэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.