Хөрөнгийн зах зээл нь дэлхийн хамгийн шилдэг баялаг бүтээх машин гэгддэг. Энэхүү зах зээл нь томоохон корпорацуудын өсөлт, инновацаас хувь хүртэх, улмаар ашиг олох боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог байна.

Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийг хүний сэтгэл зүй, мэдрэмжийг судлах нэгэн төрлийн лаборатори гэж үздэг. Зах зээлийн үйл явц зарим үед логиктой, ойлгомжтой байдаг бол заримдаа ямар ч учир шалтгаангүй мэт санагдах нь бий. Зарим тохиолдолд зах зээл бүр галзуу мэт аашилдаг бөгөөд үүний гол шалтгаан нь хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэл хөдлөл, зан авиртай шууд холбоотой байдаг байна.