Хөрөнгийн зах зээлд дартс шиддэг сармагчин ихэнх мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас илүү гарч чадна гэсэн хуучны яриа байдаг. Гэвч зах зээлийн бодит үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан энэ нь үнэн биш болохыг "A Wealth of Common Sense" онцолжээ.
Компаниудын хувьцааны тухайд авч үзвэл ялагчдаас илүүтэй ялагч бус (losers) хувьцаанууд хамаагүй олон байдаг. Тиймээс сармагчны хувьд туйлын азтай байхгүй л бол мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас илүү амжилт үзүүлэхэд тун хэцүү аж.
Зах зээлийн ерөнхий түвшний хувьд, Пүрэв гарагийн арилжаа хаагдах үеийн байдлаар S&P 500 индекс он гарсаар 13 гаруй хувийн өсөлттэй байжээ.