Хөрөнгийн зах зээл дэх томоохон эрсдэлүүд ихэвчлэн хүн бүрийн харж буй зүгээс биш, харин анзаарагдахааргүй газраас гарч ирдэг талтай. Гэвч өнөөдрийн байдлаар зах зээлд үүсэж болзошгүй хамгийн том эрсдэлийг бүгд мэдэж байгаа бөгөөд энэ нь илт хол тасархайгаар хиймэл оюун ухаан (AI) болоод байна.

Хиймэл оюун ухааны салбарт өрнөж буй өнөөгийн нөхцөл байдал нь хөрөнгө оруулалтын өсөлт (capex boom) явагдаж, улмаар уналтаар төгсдөг түүхэн шинж тэмдгүүдтэй бүрэн нийцэж байгаа аж.

Түүнчлэн энэхүү нөхцөл байдлыг өнөөгийн болон түүхэн түвшинд харьцуулан харуулсан зарим сонирхолтой графикуудыг Financial Times нийтэлсэн байна.