Колумбын алдарт дуучин, поп хөгжмийн од Шакира Египет улсад дахин тоглолтоо хийхээр болсныг Billboard мэдээллээ. Тэрээр 20 жилийн дараа Египетийн Гиза хотын алдарт пирамидуудын дэргэд тайзнаа гарахаар бэлтгэж байна.
Энэхүү тоглолт нь арваннэгдүгээр сарын 28-нд болох юм. Шакирагийн хувьд энэ нь 2007 онд өөрийн "Oral Fixation" аялан тоглолтынхоо хүрээнд пирамидын дэргэд тоглож байснаас хойшхи анхны томоохон арга хэмжээ болж байна.
Түүний энэхүү тоглолт нь олон жилийн турш хүлээгдсэн арга хэмжээний нэгд тооцогдож байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг эртний түүхт газрын тайзнаа дахин харахыг тэсэн ядан хүлээж байна.