Бизнес эрхлэх хүсэл тэмүүлэлтэй Шон Хенри 19 насандаа дээд боловсролын сургуулиа орхиж, өөрийн бизнесийн замыг сонгосон байна. Тэрээр бие даасан брэндүүдийг дэлхийн томоохон цахим худалдааны платформ болох Amazon Prime-тай өрсөлдөх боломжоор хангах зорилготой компанийг үүсгэн байгуулжээ.

Өдгөө түүний үүсгэн байгуулсан бизнес 3 тэрбум долларын үнэлгээнд хүрээд байна. Шон Хенри бага наснаасаа эхлэн бизнес эрхлэх сэтгэлгээг өөртөө төлөвшүүлсэн нь түүнийг ийнхүү амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж үздэг.

Түүний энэхүү бизнес нь бие даасан брэндүүдэд зах зээлд өрсөлдөхүйц нөхцөлийг бүрдүүлж өгдөгөөрөө онцлог юм.