Эбола вирусийн халдварын эсрэг шинээр боловсруулсан туршилтын вакциныг анхны хүнд тарьсан тухай мэдээлэл гарлаа. Тус вакциныг хийлгэхээр Их Британийн иргэн, 37 настай Эд Хант сайн дураараа бүртгүүлсэн байна.
Тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад дэгдсэн аюулт Эбола вирусийн халдварын талаарх мэдээллийг үзсэнийхээ дараа ийм шийдвэр гаргажээ. Одоогоор уг вакцин нь туршилтын шатанд явж байгаа бөгөөд тус улсад дэгдээд буй өвчний тархалтыг зогсоох, сэргийлэх зорилготой судалгааны ажлын нэг хэсэг болж байна.