Технологийн мэдээллийн CNET сайтын сэтгүүлч эрүүл мэндийн даатгалын нарийн төвөгтэй нэхэмжлэлүүдээ шалгуулахын тулд хиймэл оюун ухаан буюу ChatGPT-г ашиглан туршилт хийжээ. Энэхүү ажил нь маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан томоохон ажил болсон байна.

Туршилтын үр дүнд хиймэл оюун ухаан нь тухайн сэтгүүлчийн эрүүл мэндийн даатгалын баримтуудад дүн шинжилгээ хийж, 1512 ам.долларын илүү төлөлт хийгдсэнийг олж тогтоожээ. Ийнхүү хиймэл оюун ухаан нь хувь хүний санхүүгийн болон эмнэлгийн нэхэмжлэлийн алдааг илрүүлэхэд туслах боломжтой нь тодорхой болсон байна.