Наймдугаар сарын 23-нд болсон “Fever” болон “Sky” багуудын тоглолтын үеэр Энес Кантер Фрийдом талбайн тоглогч Наташа Клаудтай маргалдсаны улмаас ордноос хөөгдсөн билээ. Үүний дараа түүнийг “Chicago Sky” багийн талбай болох “Wintrust Arena”-д нэвтрэхийг хориглоод байгаа юм.
Энэхүү үйл явдлын дараа 34 настай Фрийдом “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа өөрийгөө ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Би шугам даваагүй, тоглогчид хүрээгүй. Тэд намайг шууд л хөөн гаргалаа. Бид шүүхэд хандах асуудлыг судалж байж магадгүй” хэмээн ярьжээ. Мөн “Chicago Sky” багийн эзэн Майкл Алтерын зүгээс уучлалт гуйхгүй бол тус багийн эсрэг шүүхэд хандах хувилбарыг тодорхой авч үзэж байгаагаа хэлсэн байна.
Маргаан гуравдугаар үе дуусахад 1 минут 22 секунд үлдсэн байхад эхэлсэн бөгөөд оноо авсан Наташа Клауд үзэгчдийн суудалд сууж байсан Фрийдомын зүг ямар нэгэн зүйл хэлснээр хэрүүл үүсжээ. Аюулгүй байдлын ажилтнууд болон талбайн бусад тоглогчид дундуур нь орж салгасны дараа Фрийдомыг ордноос гаргасан аж. Тэрбээр өөрт нь ямар ч сануулга өгөөгүй бөгөөд Клауд хараалын үг хэрэглэсэн байхад шийтгэл хүлээгээгүйд сэтгэл дундуураа илэрхийлж, WNBA-ийн комиссарт хандсанаа мөн хуваалцжээ.