Дэлхийн технологийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Энэтхэг улсад ухаалаг утасны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Apple компани тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлсний дараагаар Хятадын алдартай технологийн брэнд болох Vivo компани шинэ хамтарсан үйлдвэр байгуулснаа зарлалаа.

Энэхүү алхам нь Энэтхэгийн ухаалаг утасны үйлдвэрлэлийн салбарт шинэ үе эхэлж байгааг илтгэж байна. Vivo-гийн энэхүү хамтарсан үйлдвэрлэлийн загвар нь ирээдүйд Энэтхэгт үйл ажиллагаа явуулж буй Хятадын бусад ухаалаг утас үйлдвэрлэгчдийн хувьд жишиг болох боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Одоогийн байдлаар тус улс дэлхийн технологийн компаниудын үйлдвэрлэлийн гол төвүүдийн нэг болон хувираад байгаа бөгөөд Vivo-гийн энэ шийдвэр нь зах зээлийн өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна.