Financial Samurai хуудсанд нийтлэгдсэн нэгэн нийтлэлд санхүүгийн эрх чөлөөнд хүрч эрт тэтгэвэрт гарсны (FIRE) дараа түрэмгий венчур хөрөнгө оруулалт хийх нь яагаад болчимгүй алхам биш болох тухай хөнджээ.
Нийтлэлийг бичигч нь өмнө нь 49 насандаа дахин мөнгөгүй болсон болон дотроо чимээгүйхэн стресстэж буй тухайгаа нийтэлж байсан бөгөөд үүний дараа уншигчдаас хүчтэй шүүмжлэл хүлээн авсан байна. Зарим хүмүүс түүнийг хариуцлагагүй, болчимгүй үйлдэл гаргасан төдийгүй зах зээлийн оргил үеийн сэтгэл зүйг харууллаа хэмээн үзжээ.
Бичигч эдгээр шүүмжлэлийг үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр сөрөг сэтгэгдлүүд нь өөрийн эрсдэлийн түвшинг нухацтай эргэн харж, тайлбар хийхэд хүргэсэн гэдгийг онцолсон байна.