Санхүүгийн болон хувийн харилцааны асуудлаар зөвлөгөө өгдөг MarketWatch сайтад нэгэн сонирхолтой асуудал хөндөгджээ. Тодруулбал, 96 настай хойд ээжийнхээ өв хөрөнгийг хүлээн авахыг хүсэхгүй байгаа нэгэн хүн өөрийн санаа бодлоо хуваалцсан байна.

Уг хүн өв хөрөнгө, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаар өөрт нь нэмэлт ачаалал ирнэ гэж үзэж байгаа аж. Тэрээр өв залгамжлал хүлээн авснаар байшинтай холбоотой бүхий л асуудлыг өөрөө хариуцаж шийдвэрлэх шаардлагатай болно гэдгээ онцолжээ.

Тэрээр өөрийн шийдвэрээ "Энэ бол хувийн шинж чанартай зүйл биш" хэмээн тодотгож байгаа ч хойд ээждээ энэ тухайгаа хэлэх хэрэгтэй эсэх дээр эргэлзэж байна. Одоогоор энэ асуудалтай холбоотой шийдвэр гараагүй бөгөөд тухайн хүн өв залгамжлалаас татгалзах эсэхээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байна.