Ажил хөдөлмөрийн зах зээл дээр өндөр бүтээмжтэй ажилладаг эмэгтэйчүүд ихэнхдээ нэгэн нийтлэг асуудалтай тулгардаг нь албан тушаал ахих явдал удаашрах эсвэл зогсонги байдалд орох явдал юм. Салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, сайн нэр хүндтэй болохын тулд хийдэг ажлууд нь тухайн хүнийг албан тушаал ахихад шууд нөлөөлдөг ажлуудаас эрс ялгаатай байдаг нь тогтоогджээ.
Энэхүү ялгааг олж хараагүйгээс болж олон мэргэжилтнүүд өөрсдийгөө "харагдацын урхи"-нд (visibility trap) оруулдаг байна. Энэ нь тухайн ажилтан өөрийн салбарт нөлөөтэй, чадварлаг гэдгээ харуулах гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг ч, бодит байдал дээр албан тушаал ахихад шаардлагатай гол ажлуудаа орхигдуулдаг гэсэн үг юм.
Харагдацын урхийг хэрхэн давах вэ?
Ажил дээрх амжилт, нэр хүнд хоёр нь үргэлж ижил үр дүнг авчирдаггүй. Тиймээс өндөр бүтээмжтэй эмэгтэйчүүд өөрсдийн гүйцэтгэж буй ажлуудаа дахин нягталж, аль нь албан тушаал ахихад бодитой хувь нэмэр оруулж байгааг ялгаж сурах шаардлагатай болдог. Энэхүү асуудалтай тулгарч буй хүмүүст өөрийн ажлын чиглэлийг өөрчлөх, илүү үр дүнтэй стратеги боловсруулах замаар энэхүү урхинаас гарах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Товчхондоо, таны өдөр тутам хийж буй ажил мэргэжлийн нэр хүнд болон албан тушаал ахиулах ажил хоёр нь ихэнх тохиолдолд ижил зүйл биш юм. Тиймээс өөрийн цаг хугацаа, хүч хөдөлмөрийг зөв хуваарилах нь карьерын өсөлтөд хамгийн чухал алхам болохыг онцолжээ.