Шинэ ажлын хоёр санал гар дээр ирэхэд эхний ээлжинд тэдгээрийг хооронд нь харьцуулахад тун энгийн мэт харагддаг. Гэвч бүх тооцооллыг нарийвчлан хийж эхлэх үед нөхцөл байдал төсөөлснөөс өөрөөр эргэж болзошгүйг санхүүгийн зөвлөгөө, мэдээллийн Money Under 30 сайт онцолжээ.
Тухайлбал, нэг компани танд жилийн 82,000 ам.долларын цалин амлаж болох ч ажлын таван өдөр оффисоос бүрэн сууж ажиллахыг шаардаж болно. Харин өөр нэг санал нь 77,000 ам.долларын арай бага цалинтай ч илүү сайн эрүүл мэндийн даатгал болон уян хатан ажлын цагийн хуваарийг санал болгож буй хувилбар байж болох юм.
Ийм үед цалингийн хэмжээгээр илүү санал нь хамгийн зөв сонголт шиг санагдаж болох ч энэ нь санхүүгийн хувьд танд заавал илүү ашигтай, дээр байна гэсэн үг биш гэдгийг тус нийтлэлд сануулсан байна. Тиймээс ажлын саналыг хүлээн авахаасаа өмнө түүний бодит үнэ цэн яг юу болохыг зөвхөн авч буй цалингийн дүнгээс гадна авч үзэх хэрэгтэйг Money Under 30 тэмдэглэжээ.