Наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар НАСА-гийн Сарны өдөр тутмын хөтөч (NASA's Daily Moon Guide)-ийн мэдээлснээр, сар хуучирч буй хавирган сарны (Waning Crescent) үе шатанд байна. Энэ үед сарны гадаргуугийн 16 хувь нь харагдах боломжтой байгаа юм.
Шинэ сар болоход ердөө хэдхэн хоног үлдээд байгаа тул орой бүр сарны харагдах хэсэг улам бүр багассаар байна. Энгийн нүдээр харахад та зөвхөн Аристархын тэгш өндөрлөгийг (Aristarchus Plateau) олж харах боломжтой. Харин дуран эсвэл телескоп ашиглавал Гримальдийн сав газрыг (Grimaldi Basin) илүү тодорхой харах боломжтой гэж НАСА-гаас мэдээлэв.
Сарны төлөв нь дэлхийг тойрох замнал болон нар, дэлхий, сарны байршлаас хамааран өөрчлөгддөг. Сар 29.5 хоногт нэг бүтэн тойрог хийдэг бөгөөд энэ хугацаанд бидний харах гэрэлтсэн хэсэг нь үе шаттайгаар өөрчлөгдөн, нарийн хавирган сарнаас эхлээд бүтэн сар хүртэл хувирдаг байна. Дараагийн бүтэн сар наймдугаар сарын 28-нд тохиох төлөвтэй байна.