НАСА-гийн мэдээлснээр сар бүтэн сарны үе шатаа өнгөрөөж, шинэ сарны үе рүү чиглэн аажмаар гэрэлтүүлгээ алдаж эхэлжээ. Долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар сар Waning Gibbous буюу буурч буй бүрэн сарны үе шатанд байгаа бөгөөд гадаргуугийн 97 хувь нь харагдахуйц байна.

Энэ үед тусгай төхөөрөмжгүйгээр энгийн нүдээр Mare Tranquillitatis, Copernicus болон Tycho тогоонуудыг ажиглах боломжтой. Хэрэв та дуран ашиглавал Alphonsus, Endymion, Clavius тогоонуудыг илүү тод харах боломжтой юм. Харин телескоп ашиглавал дээрхээс гадна Apollo 11 болон 17 хөлгийн газардах цэгүүд, мөн Rupes Altai тогтцыг харах боломжтой гэж НАСА-гийн өдөр тутмын сарны хөтөч мэдээлж байна.

Сарны дараагийн бүтэн сарны үе шат наймдугаар сарын 28-нд тохионо. Сар нь ойролцоогоор 29.5 хоног тутамд найман үе шат дамждаг бөгөөд энэ нь дэлхий, нар, сарны хоорондох өнцгийн өөрчлөлтөөс хамаардаг байна. Энэхүү өөрчлөлт нь бидний харж буй сарны гэрэлтсэн хэсгийн хэмжээг хувьсгаж, хавирган сарнаас эхлэн бүтэн сар болох хүртэлх үе шатуудыг үүсгэдэг.