Цахим спортын ертөнцөд алдартай 100 Thieves байгууллагыг үүсгэн байгуулагч, стример Nadeshot удахгүй болох Delta Force багийнхаа бэлтгэлийн өмнө үзэгчидтэйгээ хуваалцсан мэдээллээрээ дамжуулан стримингээс түр завсарлага авч байгаагаа зарлалаа.
Тэрээр сүүлийн 2.5 жилийн турш тогтмол стрим хийсэн нь түүнийг ихээхэн ядарч, туйлдуулахад хүргэсэн байна. Энэ талаар Nadeshot "Би стриминг хийх хэмнэлээ алдаж байна, юу стрим хийхээ ч мэдэхгүй боллоо" хэмээн илэн далангүй ярьжээ. Тэрээр одоогоор стримингээс илүүтэйгээр гольфын спортод илүү их сонирхолтой байгаагаа онцолсон байна.
Өөрийн стриминг үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд зогсоож буй тэрээр наймдугаар сард эргэн ирэхээр төлөвлөж байгаа аж. Мөн тэрээр өмнө нь ARC Raiders тоглоом дахь хууран мэхлэлтийн асуудлын талаар шүүмжлэлтэй хандаж, үүнийг "Call of Duty-ийн оргил үеэс ч дор байж магадгүй" хэмээн бухимдлаа илэрхийлж байсан удаатай.