Нийт 13 жилийн турш хүлээлгэсэн "Grand Theft Auto VI" видео тоглоом албан ёсоор худалдаанд гарлаа. Шөнө дунд нээлтээ хийснээсээ хойш олон нийтийн анхаарлын төвд байгаа тус тоглоом нь аль хэдийн бараг 4 тэрбум ам.долларын борлуулалт хийгээд байна.
Энэхүү шинэ ангид хөгжмийн ертөнцийн томоохон төлөөллүүд дуу хөгжмөөрөө төдийгүй дүрээрээ багтжээ. Тодруулбал, Bad Bunny, Lana Del Rey, Keith Richards, Morgan Wallen, Burna Boy, Anitta, Trina, Trick Daddy, TLC, N.O.R.E., The Alchemist, Charlamagne tha God, Seth Troxler болон Gloria Estefan зэрэг олон уран бүтээлч, продюсер, дижей нар тоглоомын домогт радио сувгуудыг хөтөлж байна.
Түүнчлэн Kodak Black, Sexyy Red, Freddie Gibbs нар өөрсдийнхөө болон тоглоомын дүрүүдээр гарч, тоглогч тэдэнтэй харилцах боломжтой болжээ. Харин комедиан, жүжигчин, реппер Zack Fox телевизийн сурталчилгаа болон зарим бичвэрийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан байна.
Өмнөд Флоридагийн зохиомол хувилбарт өрнөх энэхүү тоглоомын радиод подкаст, ярианы суваг, өмнөд бүсийн рэп, поп, сонгодог хөгжим, латин рэп, Их Британийн хит дуунууд, регги, афробитс зэрэг төрөл бүрийн урсгалууд багтжээ. Үйлдвэрлэгч Rockstar компаниас тоглоомын төгсгөлийн титрийг олон нийтэд дэлгэснээр хөгжмийн багт ажилласан бүх уран бүтээлчдийн нэрс тодорхой болсон байна.