Америкийн алдартай хип хоп уран бүтээлч 2 Chainz Филадельфи хотноо болох MLB All-Star долоо хоногийн үеэр зохион байгуулагдах "Players Party" арга хэмжээнд оролцож, тайзнаа гарах нь ээ.

Энэхүү арга хэмжээг Topps, Fanatics болон MLBPA (Мэргэжлийн бейсболын тоглогчдын холбоо) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олны анхаарлыг татсан "Home Run Derby" тэмцээний дараа үргэлжлүүлэн болох юм. Рэппер 2 Chainz энэхүү тоглолтынхоо талаар "дурсамжтай үдшийг бүтээцгээе" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

MLB-ийн бүх оддын долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү үдэшлэг нь спортын болон хөгжмийн ертөнцийн томоохон үйл явдлуудын нэгд тооцогдож байна.