Хувийн сууцтай болж, тогтмол ажилтай болсноор таныг харах бүртээ үргэлж баярладаг амьтанд цаг зав гаргах боломж бүрдэх нь амьдрал цэгцэрч буйн нэг илрэл мэт ихэвчлэн санагддаг.

Гэвч 20-иод насандаа нохой үрчлэн авахад гарах бүрэн зардлыг ихэнх хүмүүс төлөвлөдөггүй талаар хувийн санхүүгийн Money Under 30 цахим хуудас хөнджээ.

Тус эх сурвалж нохой үрчлэн авахад гарах эхний жилийн төсвийн задргааг танилцуулж, үрчлэлтийн хураамж болон бусад бодит зардлуудыг тооцоолох талаар нийтэлсэн байна.