Технологийн мэдээллийн CNET сайт 2026 онд худалдаанд гарч буй утасгүй чихэвчүүдийн дундаас хамгийн хямд бөгөөд үнэ цэнтэй гэж үзсэн загваруудаа танилцууллаа.
Тус сайтын мэргэжилтнүүд олон арван хямд үнэтэй чихэвчийг бодитоор туршиж үзсэний үндсэн дээр энэхүү жагсаалтаа гаргажээ. Эдгээр сонголтын ихэнх нь 100 доллараас доош үнэтэй байгаа бөгөөд зарим нь бүр 50 доллараас хямд үнээр худалдаалагдаж байна.
Энэхүү судалгаа нь чанартай хэрнээ хямд төсөр утасгүй чихэвч хайж буй хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж болох юм.