Цахим орчинд аюулгүй байдлаа хангах, нууц үгээ найдвартай хадгалах асуудал өнөөдөр хүн бүрийн анхаарлын төвд байна. Тэгвэл Wired сэтгүүлээс 2026 оны байдлаар ашиглахад хамгийн тохиромжтой, нууц үг удирдах 8 шилдэг аппликейшнийг сонгон шалгаруулж, тэдгээрийн үйл ажиллагааг нарийвчлан хянаж үзжээ.

Эдгээр аппликейшн нь PC, Mac, Android, iPhone үйлдлийн системүүд болон веб хөтөчүүд дээр ажиллах боломжтой юм. Ингэснээр хэрэглэгчид өөрийн бүх нууц үг болон нэвтрэх мэдээллээ нэг дороос, найдвартай хамгаалалттайгаар удирдах боломж бүрдэж байна.

Wired-ийн зүгээс эдгээр програмуудыг туршиж, хэрэглэгчдэд нэвтрэх мэдээллээ хэрхэн алдахгүй, найдвартай хадгалах талаарх зөвлөмжүүдийг хүргэжээ. Хэрэв та өөрийн цахим бүртгэлүүдээ илүү сайн хамгаалахыг хүсэж байгаа бол эдгээр аппликейшнийг ашиглах нь үр дүнтэй шийдэл болох юм.