Технологийн мэдээллийн CNET сайт 2026 онд худалдаанд гарч буй утасгүй, зөөврийн Bluetooth чанга яригчдын дунд судалгаа хийжээ. Тус сайтын мэргэжилтнүүд олон арван төрлийн төхөөрөмжийг бодитоор туршиж үзсэний эцэст хамгийн шилдэг гэж үзсэн загваруудаа танилцуулсан байна.
Эдгээр чанга яригч нь өндөр дуугаралттай бөгөөд усан сангийн эрэг, далайн эрэг эсвэл автомашины зогсоол дээрх зугаалга зэрэг төрөл бүрийн орчинд үдэшлэг зохион байгуулахад тохиромжтой гэдгээрээ онцлог юм. CNET-ийн зүгээс эдгээр төхөөрөмжийг үдэшлэгээ чимэх, хүчтэй дуугаралт шаардлагатай үед ашиглахыг зөвлөжээ.