Хүүхдэд зориулсан хэрэглэхэд хялбар таблет эсвэл авсаархан зөөврийн компьютерыг орлох төхөөрөмж хайж байгаа эсэхээс үл хамааран зах зээлд маш олон төрлийн шилдэг сонголтууд байна. Хэрэв та яг ямар таблет худалдаж авахаа мэдэхгүй байгаа бол сонголтоо хумих нэг энгийн асуулт бий. Энэ бол «Та Apple-ийн бүтээгдэхүүнд дуртай юу?» гэх асуулт юм.
Технологийн чиглэлээр дагнан бичдэг Mashable сайт iPad-ын бүх загварыг туршиж үзсэн бөгөөд хэдийгээр 2026 онд iPad-ууд тэдний хамгийн илүүд үзэж буй таблет хэвээр байгаа ч Samsung, OnePlus, Microsoft-ын шилдэг төхөөрөмжүүд ч мөн өндөр үнэлэгдэж байна. Тиймээс хэрэглэгч таны сонирхол, хэрэгцээ ямар ч байсан тохирох таблетыг санал болгож байна.
Шинэчлэгдсэн сонголтууд болон шинэ загварууд
Технологи тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа тул энэхүү шилдэг таблетуудын жагсаалт тогтмол шинэчлэгддэг. Тэд шинэ таблетуудыг үргэлжлүүлэн туршиж, жагсаалтаа баяжуулсаар байна.
Тухайлбал, 2025 оны сүүлчээр уг жагсаалтад Samsung Galaxy S11 Ultra загварыг нэмж оруулсан байна. Харин 2026 оны 3-р сарын байдлаар, өмнөх загварыг нь орлуулан M4 чиптэй iPad Air-ийг жагсаалтад шинээр нэмжээ. Мөн мэргэжлийн түвшний хэрэглэгчдэд зориулсан хамгийн шилдэг iPad-аар iPad Pro (M5)-ийг нэрлэсэн бол хамгийн хэмнэлттэй Android таблетаар OnePlus Pad Go 2-ийг тодруулж, жагсаалтаа шинэчилсэн байна.
Үүний дараа буюу 2026 оны 6-р сард тэдний хамгийн дуртай Android таблетаар Lenovo Yoga Tab тодорч, жагсаалтад нэмэгдсэн байна. Мөн Amazon Fire таблетуудаас хамгийн шилдэг нь болох Amazon Fire HD 8-ийг нэмж оруулжээ. Хамгийн сүүлийн буюу 2026 оны 8-р сарын шинэчлэлтээр тэд жагсаалтдаа Lenovo Legion Tab Gen 5 загварыг багтаагаад байна.