Тоглоом сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй Orbitals нэртэй шинэ төсөл 2026 онд худалдаанд гарахаар болжээ. Энэхүү тоглоом нь retro аниме хэв маягийг хамтын ажиллагааны (co-op) тоглоомын горимтой хослуулснаараа онцлог юм.
Уг тоглоом нь Nintendo-гийн шинэ үеийн консол болох Switch 2 төхөөрөмж дээр тоглогдох боломжтой байх аж. Одоогоор Orbitals тоглоомын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цөөн байгаа хэдий ч, retro аниме стилийг сонирхогчдын хувьд тус тоглоом нь 2026 оны хамгийн их хүлээлттэй бүтээлүүдийн нэгд тооцогдож байна.