Технологийн салбарын мэдээллийн CNet сайт 2026 онд хүүхэд болон гэр бүлийнхэнд зориулсан контент санал болгодог хамгийн шилдэг стриминг үйлчилгээнүүдийн жагсаалтыг танилцууллаа.
Энэхүү жагсаалтад багтсан платформууд нь гэр бүлийн гишүүд бүгд үзэх боломжтой, хүүхдэд ээлтэй контентуудаараа онцлог юм. Үүнд бага насны хүүхдүүдийн дуртай Cocomelon болон Bluey зэрэг алдартай хүүхдийн нэвтрүүлгүүд, мөн өсвөр насныханд зориулсан SpongeBob болон Teen Titans зэрэг цувралуудыг багтаасан байна.
Стриминг үйлчилгээнүүд нь хүүхдийн насны ангилал болон сонирхолд нийцсэн контентыг хялбархан олж үзэх боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм.