Технологийн салбарын нэр хүндтэй CNET сувгийн мэргэжилтнүүд 2026 оны зурагт худалдан авах гэж буй хэрэглэгчдэд зориулан зах зээлд байгаа хамгийн шилдэг загваруудыг туршиж, үнэлгээ өгчээ.

Тус судалгаагаар хэрэглэгчдийн төсөв болон хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн сонголтуудыг нарийвчлан авч үзсэн байна. Үүнд дэлхийн зах зээлд тэргүүлэгч LG, Samsung болон TCL зэрэг томоохон брэндүүдийн бүтээгдэхүүнүүдийг багтаажээ.

Мэргэжилтнүүд эдгээр брэндүүдийн гаргасан зурагтуудыг чанар, үнэ болон гүйцэтгэлийн хувьд харьцуулан туршсан бөгөөд хэрэглэгчид өөрийн боломждоо тааруулан хамгийн тохиромжтой сонголтыг хийхэд туслах үүднээс энэхүү тоймыг бэлтгэсэн байна.