Технологийн салбарын аварга Apple компанийн бүтээгдэхүүнүүд өнөө цагт бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Тэгвэл саяхан гарсан нэгэн сонирхолтой мэдээлэл олны анхаарлыг татаад байна.
Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэх хүрээнд бэлтгэсэн цаг хугацааны капсулд тод улбар шар өнгийн iPhone 17 Pro Max утас багтжээ. Энэхүү капсулыг хойч үеийнхэнд зориулан булж байгаа бөгөөд 250 жилийн дараа нээхээр төлөвлөсөн байна.
Гэвч технологийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ийм урт хугацааны дараа уг утас ажиллах магадлал тун бага аж. Цаг хугацааны эрхээр технологийн төхөөрөмжүүд элэгдэж, ажиллагаагүй болох нь зүй ёсны хэрэг гэдгийг тайланд дурджээ.