АНУ-ын 1978 оны орлогын тухай хуульд (Revenue Act of 1978) ажилтнуудад тодорхой төрлийн нөхөн олговрын татварыг хойшлуулах боломж олгосон Section 401k гэх төдийлөн танигдаагүй заалт багтсан байжээ.

Энэхүү заалт нь анх тухайн улсын тэтгэврийн хуримтлалын үндэс суурь болохоор төлөвлөгдөөгүй байв. Гэвч халамж, тэтгэмжийн зөвлөх Тед Бенна (Ted Benna) уг дүрмийг ашиглан ажилтнууд цалингийнхаа тодорхой хэсгийг татварын хөнгөлөлттэй хуримтлуулах боломжтойг олж харжээ. Ийнхүү хэрэгжиж эхэлсэн 401k төлөвлөгөө нь өдгөө амжилттай хэрэгжсэн тогтолцоо болсныг эх сурвалж онцолсон байна.