Олон улсын санхүүгийн мэдээллийн MarketWatch сайтад нийтлэгдсэн нэгэн сонирхолтой асуулт цахим орчинд эрчимтэй тархаж байна. Уг асуултад хэрэглэгчдэд хоёр сонголтыг санал болгожээ. Нэгдүгээрт, ямар ч эрсдэлгүйгээр 65,000 долларыг өнөөдөр бэлнээр авах. Хоёрдугаарт, зоос хаяж (coin flip) хожих магадлалаар 1.3 сая доллар хожих боломжийн төлөө эрсдэл гаргах.
Энэхүү асуулт нь зүгээр нэг зугаатай санал асуулга биш бөгөөд хүмүүсийн санхүүгийн шийдвэр гаргах хандлага, эрсдэлийг хэрхэн үнэлж буйг харуулдаг байна. Шинжээчдийн үзэж буйгаар, таны өгөх хариулт таны санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал болон мөнгөний талаарх ойлголтын талаарх олон зүйлийг илэрхийлж болох аж.
Санхүүгийн салбарын мэргэжилтнүүд ийм төрлийн асуултууд нь хувь хүний хөрөнгө оруулалт хийх сэтгэл зүй болон санхүүгийн сахилга батыг сорьсон сонирхолтой туршилт болдог гэж дүгнэжээ. Та бэлэн байгаа бага дүнг сонгох уу, эсвэл илүү өндөр дүнг хожихын тулд эрсдэлтэй алхам хийх үү? Энэ асуулт нь таны санхүүгийн төлөв байдлын талаарх толь байж болох юм.