Америкийн дуучин, рэппэр Даниел Эрнандес, буюу олноо 6ix9ine хэмээн танигдсан залуу саяхан болсон найз охин Алайдаи Алтерынхаа хүүхдийн хүйс тодруулах үеэр хэлсэн үгсээрээ хэвлэлийн хуудаснаа дахин бичигдэх болов.

Алайдаи Алтер өөрийн жирэмслэлтийн талаар дөрөвдүгээр сард олон нийтэд зарласан билээ. Тэгвэл саяхан болсон хүүхдийн хүйс тодруулах үеэр 6ix9ine хэлэхдээ "Хүүхэд минийх биш байж магадгүй шүү дээ" гэжээ. Энэ нь олон нийтийн дунд маргаан дагуулж, түүнийг хариуцлагагүй аав байж болзошгүй хэмээн шүүмжлэхэд хүргэсэн байна.

6ix9ine өмнө нь хууль бус үйлдэл, хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудад холбогдож байсан бөгөөд түүний энэ удаагийн үйлдэл нь олон нийтийн анхаарлыг дахин түүний зүг хандуулаад байна. Түүний хувийн амьдрал, мэдэгдлүүд нь үргэлж олны анхаарлын төвд байсаар ирсэн.

Тэрээр өмнө нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан шууд эфирээр бусад рэппэрүүдтэй харилцаж, шүүмжлэл хэлж байсан нь ч бий. 6ix9ine-ийн хувьд энэ мэт шуугиан тарьсан үйлдэл нь түүний имиджийн салшгүй нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй.