1980-аад оны үеийн рок хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч, Австрали-Америкийн нэрт хөгжимчин тайзан дээр цамцгүй гарч ирж, өөрийн гайхалтай бие бялдраа олон нийтэд харуулжээ.

Өдгөө 76 настай түүнийг тайзан дээр ийнхүү чийрэг харагдахыг хараад үзэгчид төдийгүй алдартнууд хүртэл цочирдсон байна. Тодруулбал, нэрт хөтлөгч Жо Роган болон рок хөгжимчин Томми Ли нар түүний залуу хүмүүсийнх мэт чийрэг бие бялдар, эрч хүчийг хараад гайхшралаа нууж чадаагүй аж.

Тэрээр 80-аад оны үеэс эхлэн рок хөгжмийн тайзнаа өөрийн байр суурийг эзэлсэн уран бүтээлч бөгөөд нас ахисан ч гэсэн ийнхүү өөрийн бие галбираа хадгалж чадсан нь олон хүний анхаарлыг татаж байна.