2019 онд гарсан Ace Combat 7: Skies Unknown тоглоомоос хойш долоон жил өнгөрсний дараа үндсэн цуврал Ace Combat 8: Wings of Theve нэртэй шинэ ангиараа эргэн ирж байна. Хөгжүүлэгч Project Aces баг Strangereal ертөнцөд болох шинэ дайны түүхийг энэхүү тоглоомоор хүргэх аж.
Тоглоомын үйл явдал 2029 оны долдугаар сард Сотоагийн БНУ (Republic of Sotoa) Төв Юсеагийн Холбооны (Federation of Central Usea) нутаг дэвсгэрт халдан довтолж буй цаг үед өрнөнө. Тоглогчид 30 гаруй төрлийн хөлгийг жолоодох боломжтойгоос гадна "Joker Flight"-ын гурван хамтрагчаа зэвсэглэж, даалгаврын дундуур тэдэнд тушаал өгөх шинэ механиктай болжээ. Түүнчлэн тоглогчийн гаргасан шийдвэр түүхийн өрнөлд нөлөөлөх юм.
Олон тоглогчийн горимд кросс-плей (cross-play), хамтран тоглох ко-оп даалгаврууд, найм хүртэлх тоглогч өрсөлдөх тулаан болон судлах боломжтой онлайн агаарын бааз багтаж байна.
Ace Combat 8: Wings of Theve нь 2026 оны аравдугаар сарын 2-нд PS5, Xbox Series X|S болон PC (Steam) тавцангуудад гарах бөгөөд одоогоор Switch 2 хувилбар зарлагдаагүй байна.