Сүүлийн үед Instagram, TikTok, YouTube зэрэг олон нийтийн сүлжээний платформууд дээр анхаарал төвлөрөл сайжруулах нэрээр зарагдаж буй нэмэлт бүтээгдэхүүний сурталчилгаа эрчимтэй нэмэгдэж байна. Эдгээр контентыг бүтээгч нөлөөлөгчид ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн үед эмчийн жороор олгодог Adderall эмийг сөрөг талаас нь харуулах хандлагатай байгаа юм.
Нөлөөлөгчид Adderall-ыг орлох боломжтой гэх 'байгалийн' гаралтай гэх нэмэлт тэжээлүүдийг идэвхтэй сурталчилж байна. Гэвч Wired сэтгүүлийн мэдээлснээр, эдгээр бүтээгдэхүүн нь ADHD-ийг эмчлэхэд үр дүнтэй гэдгийг нотлох шинжлэх ухааны үндэслэлгүй байгаа ажээ.
Эмчийн хяналтгүйгээр, баталгаагүй бүтээгдэхүүнийг Adderall-тай харьцуулан сурталчилж байгаа нь хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгэж болзошгүй байна. Одоогоор эдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь ADHD-ийн эмчилгээний стандартыг орлох боломжгүй бөгөөд тэдгээрийн үр нөлөөг баталгаажуулсан судалгаа дутмаг байгааг онцолжээ.