Хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан төлбөр тооцооны шийдэл улам бүр өргөжин тэлж байна. Саяхан хийгдсэн мэдэгдлээр дэлхийн санхүүгийн салбарын томоохон тоглогчид болох Visa, Mastercard болон Ripple компаниуд x402 хэмээх төлбөрийн стандартыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Энэхүү x402 протоколыг анх криптовалютын бирж Coinbase компани бүтээсэн бөгөөд хожим нь түүнийг хөгжүүлэлтийн эрхийг шилжүүлэн өгсөн байна. Одоогийн байдлаар дэлхийн 40 гаруй компани энэхүү протоколыг удирдан чиглүүлж, үйл ажиллагааг нь хариуцаж байна.
Уг системийн үр дүнтэй байдлыг харуулсан тоон мэдээллүүд ч анхаарал татаж байна. Тодруулбал, өнгөрсөн сард x402 протоколын тусламжтайгаар нийт 75 сая удаагийн төлбөр тооцоо амжилттай хийгдсэн бөгөөд үүгээр дамжин 24 сая ам.доллар эргэлджээ. Энэ нь хиймэл оюун ухааны агентуудаар дамжуулан хийх төлбөрийн үйлчилгээ уламжлалт санхүүгийн системд хэрхэн нэвтэрч байгааг харуулж байна.