Дэлхийн томоохон байр түрээсийн платформ болох Airbnb-ийн гүйцэтгэх захирал Брайан Ческийн X (хуучнаар Twitter) олон нийтийн сүлжээний хаяг хакердсан байна. Хакерийн халдлагад өртсөн хугацаанд түүний албан ёсны хаягаар дамжуулан токенчлолын (tokenization) сэдэвтэй, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хуурамч мэдээллийг нийтэлжээ.
Халдлага гарсны дараа Брайан Чески өөрийн хаягийн хяналтыг эргүүлэн олж авсан байна. Тэрээр энэ үйл явдлын дараа өөрийг нь дагасан шинэ крипто сонирхогчдод хандан, өөрийг нь дагаснаар сэтгэл гонсойх болно гэдгийг анхааруулжээ. Тэрээр өөрийгөө "сэтгэл гонсойлгох дагагч" (disappointing follow) байх болно хэмээн мэдэгдсэн байна.