Хятадын технологийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох Alibaba өөрийн ажилчдыг Claude Code программ хангамжийг ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэр нь тус компанийн дотоод аюулгүй байдлын бодлоготой холбоотой бөгөөд Alibaba-гийн зүгээс Claude Code-ийг өндөр эрсдэлтэй программ хангамжийн ангилалд оруулсан байна.
Claude Code нь хиймэл оюун ухаанд суурилсан код бичихэд туслах хэрэгсэл юм. Alibaba-гийн хувьд ажилчдынхаа үйл ажиллагаанд ашиглаж буй программ хангамжуудад ийнхүү хязгаарлалт тавьж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой гэж үзэж болохоор байна. Одоогоор тус компаниас уг шийдвэрийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байгаа юм.